Өмнөговь аймаг төсвийн ₮110 саяар “Батмөнх даян цэцэн хааны хүй дарсан газрын тохижилтын зураг төсөв“ хийлгэнэ
2026 оны 1 сарын 07

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас төсвийн 110 сая төгрөгөөр "Батмөнх даян цэцэн хааны хүй дарсан газрын орчмын тохижилтын зураг төсөв боловсруулах" ТЕНДЕР зарлажээ.
Уг тендерийн материалыг нэгдүгээр сарын 26-ны өдрийн 11.00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд санхүүжилтийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргах аж.
Улс орон даяар төсөвгүй төрийн алба хаагчдын цалинг, тэтгэвэр, тэтгэмжийг тавьж чадахгүй, бүсээ чангалж байхад Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат төсвийн ийм их мөнгөөр зураг төсөв боловсруулах шаардлага байгаа гэж үү? Энэ улс оронд чинь хийгдэх ажлын эрэмбэ дараалал гэж байхаа больжээ.
Үр ашиггүй зарцуулж буй ийнхүү 110 сая төгрөгийг Төрийн санд татаж авна уу...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667034
1 эможи
Иргэн
2026-01-07 13:48
Хийх юмаа олж ядах юм. Иргэдийнхээ төлөө өөр хийчих ажил алга уу?
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
