Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан иргэн ачааны машинд мөргүүлж нас баржээ

2026 оны 1 сарын 06

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад /2026.01.04/-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн “Э” нь явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон байна. Урьдчилсан байдлаар амь хохирогч нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч Та бүхэн зам хөндлөн гарахдаа заавал явган хүний гарцаар гарч, гэрлэн дохио болон хоёр талын замын урсгалаас ирж буй машинуудыг сайтар ажиглан, аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарахыг зөвлөж байна.

Мөн жолооч тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, халтиргаа гулгаа ихтэй үед тохирсон хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
667025
1 эможи

Зочин
2026-01-07 19:33
Псда гарц биш юу юм бэ?
Gombo
2026-01-06 21:10
Acaanii mashinuud arai l hurdtai ywaad bdg shuu
Нэргүй
2026-01-06 16:21
Яармагийн зам дээр явган хүний гарцаар гарч явахад сигналдаад байдаг шүү.малнаас дор нөхдүүд их болж дээ
keyboard_arrow_up