“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3,300,000 төгрөг залилуулжээ

2026 оны 1 сарын 06

Arslan.mn

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар “Та мөнгө хожлоо банкны нууц үгээ оруулж мөнгөө аваарай” гэх хуурамч мэдээлэл тархаж иргэд мөнгөө алдах тохиолдол нэмэгдэж байна.

Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж 3,300,000 алдаж хохирсон байна.

Хэрэв энэ төрлийн мэдээлэл танд ирсэн бол сайтар нягталж, үл мэдэх линк дээр дарж хувийн болон дансны мэдээллээ оруулахгүй байхыг анхааруулж байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо хамгийн чухал.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
667018
1 эможи

keyboard_arrow_up