Газар эзэмшигч, ашиглагчдын анхааралд

2014 оны 3 сарын 10

Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.1, 57 дугаар зүйлийн 57.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2010 оны 5/39 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтын 4 дэх хэсэг,

 

“Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 тогтоолын 3.8 дахь заалт, Нийслэлийн засаг даргын А/307, А/915 дугаар захирамжийг үндэслэн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийг төлөөгүй тохиолдолд газрын эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэнийг жагсаалтад байгаа иргэн, аж ахуй нэгжүүдэд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас АНХААРУУЛЖ байна. Газрын дуудлага худалдааны анхны үнийг 2014 оны 03 сарын 31-ний дотор төлж барагдуулаагүй иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг дээрх хуулийн заалтуудыг үндэслэн цуцалж, газар чөлөөлөх арга хэмжээ авна гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667
0 эможи
keyboard_arrow_up