Орон сууц худалдаж авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтын материалаа цахимаар илгээх ЗААВАР

2026 оны 1 сарын 02

Arslan.mn

Албан татвар төлөгч иргэн Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ)-ын тайлангаа жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ны дотор цахимаар илгээх учиртай. Ингэснээр анх удаа орон сууц худалдаж авсны болон сургалтын төлбөрийн буцаан олголтоо авах боломжтой юм. Уг тайлангаа хэрхэн гаргах, шаардлагатай материалыг яаж хавсаргах талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Эн тэргүүнд иргэд цахим татварын систем буюу e-tax.mn хаягт нэр, нууц үгээр нэвтрэн орж, Тайлан хэсгийн "Тайлан тушаах" гэдгийг дарж, хадгалснаар бусад хавсралтыг бөглөх боломжтой болж, тайлангийн маягт идэвхэждэг.

Хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэд нотлох баримтыг бүрдүүлэх материал цэсэд бүрэн хавсаргахаас гадна өөрийн бүртгэлтэй дансны дугаар, гар утасны дугаар, цахим шуудангийн хаягийг үнэн зөв оруулсан байх шаардлагатайг анхаарна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666973
1 эможи

Зочин
2026-01-04 22:53
2хувь төлсөн баримтаа хаясан байнаа яаж гаргаж авах вэ
Мөнхцэцэг
2026-01-04 12:03
Солонгост сурдаг хүүхэд буцаан олголт авахуу
Нэг
2026-01-03 08:59
Улаанбаатарт байр авсан гэхдээ өөрөө орон нутгийн харяатай буцаан олголт авч болохгүй юу
Tungaa
2026-01-02 22:24
solons ybsan hvvhed abj bolohu
Зочин
2026-01-02 13:33
МУИС төлбөрийн буцаан олголт өгдөг үү
Monkh
2026-01-02 11:52
30 tshonh neegdehgu bn
keyboard_arrow_up