Цахим гэмт хэрэг үйлдэж, ₮1.1 тэрбумын хохирол учруулсан иргэнийг шилжүүлэн авчирлаа

Тайланд улсаас Монгол Улсын иргэд рүү чиглэсэн залилах гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээд "Б"-г олон улсад эрэн сурвалжлан энэ сарын 22-ны өдөр албадан авчирлаа. Түүнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлаад байна.
Яллагдагч "Б" нь 2023 оноос хойш бусдын цахим хаягийг хакердаж, тус хаягуудаа ашиглан "Мөнгө зээлээч" гэх утга бүхий зурвас илгээж мөнгө шилжүүлэн авч байсан.
Мөн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулна гэх нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдэд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг олж тогтоожээ.
Иймд иргэд та бүхэн цахим орчин үйлдэгдэж буй цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлж, бусдад хувийн мэдээллээ задруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ
