Мансуурсан иргэн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бусдыг ХУТГАЛСАН хэрэг гарчээ

2025 оны 12 сарын 26

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас мансуурсан иргэн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бусдыг хутгалсан хэргийг шалгаж байна.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт "Гэрлэн дохиотой уулзвар дээр танихгүй хүн миний гар руу хутгалчихлаа" гэх дуудлага мэдээлэл энэ оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ. 

Тодруулбал, 20 гаруй насны нэр бүхий иргэн мансуурсан үедээ "Toyota Crown" маркийн автомашиныг жолоодож яваад гэрлэн дохионы орчим байсан иргэнийг хутгаар зүсэн биед нь гэмтэл учруулсан байна. 

Хэргийн газраас эд мөрийн баримтаар бор шаргал өнгийн модон иштэй 27 см урттай хутга, мансууруулах үйлчилгээтэй эмийн төрлийн зүйлс зэргийг хураан авчээ.

Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт өсвөр, залуу үеийнхэн ихээр холбогдож буй тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тойрон хүрээллийг нь сайтар анзаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666917
0 эможи

keyboard_arrow_up