Мансуурсан этгээд гэрлэн дохионы орчим зогсож байсан хүнийг мэсээр гэмтээжээ

2025 оны 12 сарын 25

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас мансуурсан иргэн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бусдыг хутгалсан хэргийг шалгаж байна. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт "Гэрлэн дохиотой уулзвар дээр танихгүй хүн миний гар руу хутгалчихлаа" гэх дуудлага мэдээлэл энэ оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад 20 гаруй насны нэр бүхий иргэн мансуурсан үедээ "Toyota Crown" маркийн автомашиныг жолоодож яваад гэрлэн дохионы орчим байсан иргэнийг хутгаар зүсэн биед нь гэмтэл учруулсан байна. 

Хэргийн газраас эд мөрийн баримтаар хутга, мансууруулах үйлчилгээтэй эмийн төрлийн зүйлс зэргийн хураан авчээ. Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт өсвөр, залуу үеийнхэн ихээр холбогдож буй тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тойрон хүрээллийг нь сайтар анзаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666910
0 эможи

Зочин
2025-12-25 20:18
МАН АН байгаа цагт Монгол сүйрлийн ангал руу унах нь дамжиггүй. 90 онд "ардчилал " нэрээр иргэдийн тархийг угааж ажлын байрыг нь хувьчлал нэрээр устгахын тулд айл бүрд 2 шил архи сар бүр үнэгүй өгч донтуулаад өвгөнт гэх хортой архийг хятадаас авчирч олон хүнийг хордуулж алсан. Одоо луйвраар баяжигсдын үр зулзаганууд залуусыг хар тамхичин болгож газар нутгийг дээрэмдэх ажлыг үргэлжлүүлж байна. Төр бохир бол түмэн олон бохирлогдоно.
Зочин
2025-12-25 16:38
бузар юмаа гөлөгнүүдийг шоронд нь хатаагаач ээ, жирийн иргэд мөрөөрөө амьд явах арга алга
keyboard_arrow_up