“ТАЛ НУТГИЙН ХҮҮХДҮҮД” эх орондоо ирлээ

2014 оны 8 сарын 06

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлаг нь 2013 онд Германы Хамбург хотод байрладаг НҮБ-ын ЮНЕСКО-гийн Европын комиссын “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрийн уралдаант шалгаруулалтанд тэнцэн аялан тоглолт хийх урилга хүлээн авсан юм.

Урилгын дагуу тус хамтлагийн хүүхдүүд ХБНГУ болон Австрийн 18 хотын  хүүхэд багачуудын оролцсон урлагын фестивал, Байгал орчны баяр, Хүүхдийн театрын чуулган, Европын сайн дурын театруудын фестивал, Усан боомтын, Циркчдийн баяр наадамд оролцон уран бүтээлээ толилуулжээ.

Хүүхдийн төвд олон жил амьдран сурлага хүмүүжил, урлагын авъяасаараа бусдаасаа шалгарсан хамтлагын гишүүд  50 хоногийн турш Герман, Австри, Франц болон Швецарь зэрэг орнуудаар аялан, тэдний соёл иргэншил, түүх ахуй амьдралтай танилцахын зэрэгцээ үзэгчид, үе тэнгийнхэндээ Монголынхоо нүүдлийн соёл иргэншил болох хөдөөгийн малчдын ахуй амьдрал, уламжлалт зан заншлаас үүдэлтэй морин хуурын тоглолт, хөөмий, үндэсний болон орчин үеийн бүжгээс бүрдсэн бүрэн хэмжээний үрлагын хөтөлбөрөө толилуулсан байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6669
0 эможи
keyboard_arrow_up