Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хорих хугацааг 14 хоногоор сунгажээ
2025 оны 12 сарын 24

Яллагдагч Б.Эрдэнэсүхийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бөгөөд хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт" холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан юм.
Түүнийг өнгөрсөн сарын 27-нд 30 хоногоор баривчилсан бөгөөд тус хугацаа 26-нд дуусаж байгаа учир үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шүүх хэлэлцэж, 14 хоногоор сунгажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666879
0 эможи
Зочин
2026-01-19 21:21
22 жил энэ муухай ухны гарын шүүсийг долоож амьдарч байгаа тэр эмэгтэй үнэхээр тэвчээртэй хүн байжээ салахгүй яасан юм болоо аягүй бол салвал ална гэдэг байсан байхдаа энэ муу алж мэлнэ шүү шорондоо байж байсан нь дээр
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
