Төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн талаарх тандалт, судалгааны үр дүнг танилцууллаа

2025 оны 11 сарын 03

Arslan.mn

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар төрийн бүтээмжийг дээшлүүлэх санал боловсруулах өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд “Төрийн албан хаагчийн сэтгэл ханамж, ажлын ачаалал, стрессийн түвшингийн талаарх тандалт судалгаа”-г зохион байгуулж, судалгааны үр дүнг Төрийн албаны зөвлөлийн зөвлөлдөх уулзалтад танилцууллаа.

Судалгаагаар Монгол Улсад хийгдсэн төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн судалгааны арга зүй, асуумж, үр дүнг шинжлэх, өнөөгийн түвшинг тодорхойлохын зэрэгцээ АНУ, Их Британи, Австрали, Канад зэрэг улс орнуудын сэтгэл ханамжийн судалгааны арга зүй, туршлагыг судлан харьцуулсан байна.

Мөн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нийт 13 төрийн болон төрийн бус байгууллага, судалгааны хүрээлэн, эрдэмтэн судлаач, сэтгэл судлаач, төрийн албан хаагчдыг оролцуулсан “Төрийн албан хаагчийн сэтгэл ханамж, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Уг хэлэлцүүлгийн дүнд төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг “ХЭМЖДЭГ, ДҮГНЭДЭГ, ҮНЭЛДЭГ” цахим судалгаагаар нэгдсэн аргачлалаар тогтмол зохион байгуулахаар хэлэлцсэн.

Arslan.mn

Монгол Улсад төрийн байгууллагууд тус тусын чиг үүргийн хүрээнд сэтгэл ханамжийн судалгаа хийдэг боловч судалгааны арга зүй, шалгуур харилцан адилгүй байдаг. Иймээс нэгдсэн арга зүй бүхий, тогтмол хийгдэх цахим судалгаа нь дараах ач холбогдолтой гэж үзэж байна. Үүнд:

-Төрийн албан хаагчдын үзэл бодол, хэрэгцээ шаардлагыг бодитойгоор сонсох;

-Сэтгэл ханамжид нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох;

-Бусад байгууллагын сайн туршлагаас суралцах;

-Нотолгоонд тулгуурласан төрийн албаны шинэчлэл, хүний нөөцийн бодлогыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх.

Ийнхүү төрийн албан хаагчдын ажлын ачаалал, стрессийн түвшин, сэтгэл ханамжийн талаарх мэдээллийг нэгдсэн байдлаар цуглуулж, дүн шинжилгээ хийх нь төрийн албаны тогтвортой хөгжил, үр ашигтай ажиллах чадамжийг нэмэгдүүлэх суурь нөхцөл болох юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666865
0 эможи

keyboard_arrow_up