ФОТО: “Цахим шүүх 2.0“ буюу е-court.mn цөм системийг шүүхийн үйл ажиллагаанд нэвтрүүллээ

2025 оны 12 сарын 19

Arslan.mn

"Цахим шүүх 2.0” цөм системийн нээлтийн арга хэмжээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр зохион байгуулагдлаа.

3 жилийн хугацаанд бүтээсэн "Цахим шүүх 2.0" буюу е-court.mn цөм системийг шүүхийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байна. Нээлтийн арга хэмжээнд Монголын хууль, шүүхийн байгууллагын төлөөллүүд оролцов.

Уг систем нь иргэд олон нийтэд зориулсан нэгдсэн портал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн портал, шүүхийн цахим архив, шүүхийн захиргааны үйл ажиллагаа егр системээс бүрдсэн цогц бүтэц юм.

Цөм систем нэвтэрснээр иргэдийн хувьд шүүхэд хандах, хэргийн явцын мэдээлэл авах, баримт бичиг илгээх, шүүхийн шийдвэртэй танилцах зэрэг үйлчилгээг цахимаар авч, цаг хугацаа, зардал хэмнэх боломж нээгдэж байна.

Arslan.mn

Энэ үеэр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг "Шүүх эрх мэдлийн хүрээнд 2024 онд УИХ-аар  батлагдсан "Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого"-д хариуцлагатай, иргэн төвтэй шүүхийг төлөвшүүлэх, шүүхийн үйл ажиллагаанд цахим технологийг нэвтрүүлж шуурхай чирэгдэлгүй болгох зорилтыг тусгасан.

2022 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн цахимжуулалтын бодлого, төлөвлөгөөг батлах хүртэлх үе шатыг Цахим шүүх 1.0 гэж тодорхойлж харин, нэг нэвтрэлттэй хоорондоо мэдээлэл солилцох, нэг нэвтрэх эрх бүхий цөм системийг хөгжүүлэх, хөгжлийн бодлого, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлууд хийгдэж буй цаг мөчөөс "Цахим шүүх 2.0" буюу е-сourt.mn үе шат гэж үзэхээр тогтсон" гэв.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
666841
1 эможи

keyboard_arrow_up