БАЯРТ МЭДЭЭ: Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртлээ
2025 оны 12 сарын 15

Вьетнам улсын Хо Ши Минь хотод зохион байгуулагдсан 34 дэх удаагийн "Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах" тэмцээн энэ сарын 12-ноос 14-ний хооронд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 15 орны 169 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг сорьсон 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдсөн юм.
Тэгвэл манай улсын тамирчид нийт 22 медаль, гурван цомын эзэд болжээ. Тэрчлэн долоон алт, есөн мөнгө, зургаан хүрэл медалын хүртсэн байна. Мөн
- ОУИМ Б.Лхагвадорж - Насанд хүрэгчдийн ангилалд Дэд Аварга,
- Г.Эрдэнэгэрэл - Өсвөрийн Дэд Аварга, Дэлхийн Дэд Аварга, "Их мастер" цол,
- Г.Сийлэн - Бага насны ангилалд нийлбэр оноогоор III байр
- Э.Гэгээ, Н.Энхжин нар анхны тэмцээндээ амжилттай оролцож ой тогтоолтын "Олон Улсын Мастер" цолны болзол хангажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666768
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
