Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2025 оны 12 сарын 17

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 17-нд болно.
Сугалаанд 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.
Тохирлыг өнөөдөр 13:00 цагт Боловсрол суваг телевиз болон гар утасны Ebarimt аппликейшнаар орон даяар шууд дамжуулна.
Сугалаанаар 1-10 баримт бүртгүүлсэн бол сугалааны гурван орон таарахад 30,000, 11- 50 баримт бүртгүүлсэн бол 40,000, 51 ба түүнээс олон баримт бүртгүүлсэн тохиолдолд 60,000 төгрөгийн эзэн болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
666762
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
