ЭСЯ: Халдлага болж 12 хүн амиа алдсан Сиднейн наран шарлагын газрын ойролцоо зорчихгүй байхыг анхааруулъя

2025 оны 12 сарын 15

Arslan.mn

Сидней хотын Бондай наран шарлагын газарт 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18.40 цагт Еврей үндэстний “Ханука” баярыг тэмдэглэж, лаа нисгэхээр цугласан тус хотод оршин суудаг олон тооны Еврей гаралтай иргэд, цугласан олон руу галт зэвсгээр зэвсэглэсэн 2 этгээд буудаж, 12 хүнийг хороосон эмгэнэлтэй халдлага гарсан байна. Шинэ Өмнөд Уэльс мужийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Иймд иргэд Та бүхэн онцын шаардлагагүй бол халдлага гарсан газрын ойр орчимд зорчихоос зайлсхийх, Бондай наран шарлагын газрын ойролцоо оршин суудаг иргэд орон нутгийн Цагдаагийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлж, өөрсдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарна уу.

Яаралтай асуудлаар тус ЭСЯ-ны 0420 994 824 дугаарын утсаар болон ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар холбогдох боломжтой.

Эх сурвалж: Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666753
1 эможи

keyboard_arrow_up