Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликейшнаас зээл авсан байжээ

2025 оны 12 сарын 15

Arslan.mn

Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ. 

Тодруулбал, "Энэ сарын 3-ны өдөр салсан найз охин маань миний хувийн мэдээллийг ашиглаж нэр бүхий аппликэйшнээс надад хэлэхгүйгээр зээл авсан байна" гэх гомдол цагдаагийн байгууллагад ирснээр, шалгаж буй аж.

Мөн сүүлийн үед дансаа түрээслүүлэх зар мэдээлэл цахим орчинд ихээр тавигдаж байна. Тус үйлдэл нь тухайн дансны эзэмшигчийг гэмт хэргийн холбогдогч болох нөхцөлийг бүрдүүлэх эрсдэлтэй. 

Иргэд өөрийн болон гэр бүлийн хувийн мэдээллийг бусдад ашиглуулах дамжуулах тохиолдол их. Үүнд иргэний үнэмлэх, бичиг баримт, дансны дугаар, цахим хэтэвч, цахим хаягууд зэрэг багтана.

Тиймээс өөрийн дансны дугаар утасны дугаар болон бусад хувийн мэдээллийг илэрхийлэх зүйлсийг бусдад шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666752
0 эможи

keyboard_arrow_up