ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ЗАРЦУУЛАЛТ, ҮР ДҮНТЭЙ ТАНИЛЦАХ АЖЛЫН ХЭСЭГ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
2025 оны 11 сарын 06

Нийслэлийн ИТХ-ын даргын 2025 оны А/232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Хан-Уул дүүрэгт ажиллалаа.
Тус ажлын хэсэг нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт, хэрэгжилтийн байдалтай танилцлаа.
Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа болон холбогдох хэлтэс, нэгжийн удирдлагууд 2025 онд хэрэгжүүлсэн болон 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийн явц, гүйцэтгэлийг танилцуулж, санал солилцлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666685
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
