АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025 оны 9 сарын 16

May be an image of 1 person, newsroom and text

Нийгмийн даатгалын албан хаагчдыг чадавхжуулах ажлын хүрээнд өнөөдөр /2025.09.16/ нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар Бүгд найрамдах Солонгос улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчдад цахимаар сургалт зохион байгуулж, сургалтыг Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн М.Бямбадулам орлоо.

Сургалтаар Нийгмийн даатгалын багц хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан журам, дүрэм, зааврын хэрэгжилтийн талаар албан хаагчдад мэдээлэл өгсөн юм. Бүгд найрамдах Солонгос улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс гаргасан хүсэлтийн дагуу өнөөдрөөс эхлэн шат дараатайгаар албан хаагчдыг чадавхжуулах сургалтын зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666654
0 эможи

keyboard_arrow_up