ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН БАРУУН БҮСИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

2025 оны 10 сарын 07

May be an image of 2 people, newsroom, dais and text

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 6,7-ны өдрүүдэд тус аймагт салбарын сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, салбарын албан хаагчидтай уулзалт хийх болон нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.

Тус үйл ажиллагааг өнөөдөр / 2025.10.06/ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нээж,Улсын их хурлын гишүүн С.Зулпхар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон бусад яамны харьяа агентлагуудын дарга нар оролцлоо. Үйл ажиллагааны хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, иргэдэд салбарын талаарх мэдээ мэдээллийг өгөх юм.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд болон Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар хамтран иргэд, даатгуулагч, ажил олгогчдод нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.

Баруун бүсийн Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг 2025 оны 10 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд салбарын хэмжээнд сургалт, зөвлөгөөн, мэдээлэл, үйлчилгээг үзүүлж ажиллана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666650
0 эможи

keyboard_arrow_up