ХУУЛЬ ЗҮЙН МЭДЛЭГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЭЭЛЖИТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025 оны 10 сарын 22

May be an image of one or more people and text

Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлэх, нийгмийн даатгалын байгууллагын албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Өмгөөллийн цэгц хүч” ХХН-тэй хамтран “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нийтлэг журам” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтыг “ӨМГӨӨЛЛИЙН ЦЭГЦ ХҮЧ” ХХН-ийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Алтангэрэл, Дотоод хэргийн их сургуулийн Иргэний шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн профессор, доктор (Ph.D), хурандаа Я.Батгэрэл нар явуулж, албан хаагчдад хууль эрх зүйн мэдээлэл хүргэн, сонирхсон асуултад хариулт өгч ажиллав.

Сургалтад төв, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагын холбогдох чиг үүргийн албан хаагчид танхим болон цахимаар оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666645
0 эможи

keyboard_arrow_up