ОЛОН УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТАЛААР АЛБАН ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

2025 оны 10 сарын 24

May be an image of one or more people and people studying

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн цагаар тус газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах талаар Олон Улсын хэлэлцээрийн агуулгыг танилцуулав.

Мөн Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын Гадаад хамтын ажиллагаа, нийгмийн хамгааллын хэлэлцээр хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Цэцэн Бүгд Найрамдах Австри Улсын Нийгмийн даатгалын тогтолцоо, үйлдвэрлэлийн ослын даатгал, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийн талаар, Судалгаа шинжилгээ, статистик мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн А.Уртнасан Дэлхийн банкнаас 2025 оны 10 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулсан ““Нийгмийн даатгалын хамралтыг өргөжүүлэх нь: стратеги, инноваци, улс орнуудын шийдэл” сэдэвт сургалтын гол агуулга, албан бус салбарын нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх олон улсын туршлагын талаар тус тус танилцуулав. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666644
0 эможи

keyboard_arrow_up