Капитал банк болон Чингис хаан банканд 2016 онд байршуулж алдсан мөнгөнөөс 59.6 тэрбум төгрөг төлүүллээ
2025 оны 11 сарын 06

Нийгмийн даатгалын байгууллага Капитал банк болон Чингис хаан банкны нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөрийг төлүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ ажлын үр дүнд 2025 оны 10 дугаар сарын байдлаар нийт 59.6 тэрбум төгрөгийг төлүүлээд байна.
Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн чиглэлийн хүрээнд дээрх өр төлбөрийг барагдуулах чиглэлээр Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666640
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
