СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025 оны 11 сарын 25

May be an image of studying, dais and text

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ажил олгогч, даатгуулагч, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах зорилгоор Нийгмийн даатгалын багц хуулийн сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Эндээ хөгжил ТББ-тай хамтран Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын харилцагч нарт “Нийгмийн даатгалын багц хууль”-ийн талаарх сургалтыг танхимаар зохион байгуулав.

Сургалтаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудыг танилцуулан, ажилтнуудын тавьсан асуултад хариулт өгч ажиллав.

Нийгмийн даатгалын хууль болон холбогдох тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулахад хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666630
0 эможи

keyboard_arrow_up