“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний биелэлт 73 хувийн биелэлттэй байна

2025 оны 10 сарын 01

Arslan.mn

Зам тээврийн яамны салбарын хяналтын газрын дарга М.Энхболдоор ахлуулсан өвөлжилтийн бэлтгэл шалгах ажлын хэсэг 2025 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т ажиллалаа.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2025.08.12-ны өдрийн А/167 дугаар тушаалаар үйлдвэрийн газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг хангах хүрээнд ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагч Б.Баатарцол өвөлжилтийн төлөвлөгөө, биелэлтийг танилцуулж, салбар нэгжийн өвөлжилттэй холбоотой хийж гүйцэтгэсэн ажлуудыг танилцуулсан юм.

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний биелэлт 73 хувийн биелэлттэй байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666609
0 эможи

АТҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up