Гамшгийн үеийн бэлэн байдлын тухай сургалт зохион байгууллаа

2025 оны 10 сарын 09

Arslan.mn

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-аас ажилтан, албан хаагчдын гамшгийн үед авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гамшгийн үеийн бэлэн байдлын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын ахмад н.Баттогтох, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахмад Т.Одгэрэл нар удирдан явуулж, гамшгийн үед байгууллага болон хувь хүн ямар арга хэмжээ авах, эрсдэлийг хэрхэн үнэлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмж өглөө.

Сургалтын хүрээнд:

Гамшгийн тухай ерөнхий ойлголт

Байгууллагын үйл ажиллагаанд тулгуурласан ерөнхий эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй

Гамшгийн үеийн бэлэн байдлын үзлэг зохион байгуулах зөвлөмж зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.

Энэхүү сургалт нь ажилтан, албан хаагчдын гамшгийн үед зөв, оновчтой үйлдэл хийх чадварыг дээшлүүлж, бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666607
0 эможи

АТҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up