“Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэнгээс 2.5 тэрбумын хахууль авсан гэх АМЕГ-ын дарга асан Ш.Ганхуягийг 1 сар цагдан хорино

2025 оны 12 сарын 04

Arslan.mn

“Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэнгээс 2.5 тэрбумын хахууль авсан гэх Ашигт малтмалын ерөнхий газрын дарга асан Ш.Ганхуягийг нэг сар цагдан хорихоор болжээ. Тодруулбал, Ш.Ганхуяг нь Ашигт малтмалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Минерал Эксплорейшн Фандинг” компанийн мэдэлд байсан "Олон овоот"-ын ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг “Алтжин” группийн Г.Алтан агсны том хүү Эдвард Сүрэнгийн хамаарал бүхий “Олон овоот гоулд” ХХК болон “Зөв зүг” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн гэх хэрэгт холбогдсон.

Улмаар эл үйлдлийнхээ хариуд Эдвард Сүрэн нараас их хэмжээний буюу 2.5 тэрбум орчим төгрөгийн хахууль авч, хахуулийн мөнгөнийхөө зүсийг хувирган Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт барилга барьж байсныг АТГ-ын мөрдөгчид илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн гэх мэдээлэл бий юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666579
0 эможи

keyboard_arrow_up