ИТГЭМЖЛЭЛ: Ногоон барилга-Ногоон санхүүжилт-Баталгаажуулалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Үндэсний Итгэмжлэлийн төв, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо, Эй Би Эс Сертификейшн ХХК-тай хамтран өнөөдөр буюу 12 дугаар сарын 03-ны өдөр “Ногоон - барилга, ногоон – санхүүжилт – баталгаажуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуягийн зөвлөх Ж.Чойханд, Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Арилжааны банкууд, Ногоон барилгын хүрээлэн, Тохирлын үнэлгээний баталгаажуулалтын байгууллагууд, Ногоон барилга барих аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон юм.

Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2025 оны 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Төр, хувийн хэвшлийн оролцоог тодорхой болгох, ногоон зээл, хүүгийн татаасын ил тод байдлыг хангах "Хэмжих-Хянах-Тайлагнах" баталгаажуулалтын нэгдсэн тогтолцоог бий болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар зохих арга хэмжээг авч, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахын тулд ногоон барилгын хөндлөнгийн баталгаажуулалтын тогтолцоог бий болгох, ногоон зээлийн шалгуур үзүүлэлтийг Монгол Улсад нэвтрүүлэхтэй холбоотой тулгамдсан асуудал, шийдэлийг хэлэлцүүлэх зорилготой юм.

Хэлэлцүүлгээр:
- Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын шалгуур (EDGE, BestGER)-аар баталгаажуулалт хийх тогтолцоог бүрдүүлэх;
- Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын шалгуур хангасан аж ахйн нэгж иргэнд, зээл олгоход тулгамдсан асуудал, шийдэл;
- Олон улсын ISO/IEC 17065 стандартын шаардлага хангаж итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын үр дүн (Тохирлын гэрчилгээ)-г банк, санхүүгийн байгууллагууд ашиглан шийдвэр гаргах боломж зэрэг асуудлуудыг хөндлөө.




