Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

2025 оны 12 сарын 04

Arslan.mn

Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар төвийн 6 дүүргийн удирдлага, ерөнхий архитектор, газрын алба, авто зам, ус суваг, цахилгаан түгээх, дулаан, Хөгжлийн корпорац зэрэг холбогдох байгууллагуудтай уулзалт хийж хамтран авто зогсоолыг сайжруулах менежментийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Олон улсын жишигт хамгийн дээд тал нь гурван цаг хүртэлх хугацаанд төлбөртэй зогсоолыг ашиглуулдаг. Улаанбаатар хотод байгаа бүх автомашины зогсоолыг шинэ менежментэд оруулна. Өнөөдөр цахилгаан түгээх , ус суваг, дулааны цахилгаан хангамжийн байгууллагуудыг уг хуралд оруулсан шалтгаан нь хоорондоо уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Бид өнгөрсөн хугацаанд үнэгүй томоохон зогсоолууд хийж туршилт хийж үзсэн.

Жишээлбэл, 32-ын тойргийн уулзварын баруун талын зогсоолд хувийн том оврын машинууд байршсан. Зарим нь жил хөдөлгөөгүй байлаа. Сонгинохайрхан дүүрэг мөн адил тохижилт бүтээн байгуулалтын хүрээнд томоохон зогсоолууд барьсан. Тухайн зогсоолд өөрийн хувийн хашаанд машинаа засаж байгаа мэт хувь хүмүүс машин механизмаа задалж, тос масло асгаж, жилийн дөрвөн улирал хучиж орхиж байна. Эдгээр асуудлыг цэгцлэх шаардлагатай. Дэлхийн хөгжсөн хотуудын жишгээр явъя гэвэл авто машины зогсоолууд менежменттэй байх шаардлагатай” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666571
1 эможи

keyboard_arrow_up