Л.Бямбасүрэн: Монголын чих, хамар, хоолойн салбарт ОУ-ын байгууллагатай хамтарч хэрэгжүүлсэн хамгийн том төсөл амжилттай дууслаа

2025 оны 12 сарын 03

Arslan.mn

БНСУ-ын KOICA Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын 998 сая воны санхүүжилтээр Монголын Чих Хамар Хоолойн Эмч нарын нийгэмлэг, Рафаэл Интернэйшнл хамтран "Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх шинжилгээ оношлогооны орчинг сайжруулах төсөл”-ийг эхлүүлж байсан бол өнөөдөр ийнхүү хаалтаа хийлээ. 

Arslan.mn

УНТЭ-ийн Ерөнхий захирал АУ-ны доктор Л.Бямбасүрэн энэ үеэр "2023-2025 онд Монголын чих, хамар, хоолойн салбарт олон улсын байгууллагатай хамтарсан хамгийн том төсөл хэрэгжиж дуусч, хаалтаа хийлээ. Төслийн хүрээнд

  • Улаанбаатар хотын дунд сургуульд суралцдаг хүүхдүүдийн сонсгол бууралт, дүлийрэлтийг эрт илрүүлэх, компанит ажил
  • Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн сонсгол бууралт, дүлийрэлтийг илрүүлэх компанит ажил
  • Үгийн аудиометрийн шинжилгээг нэвтрүүлж, стандартаа батлуулах ажлыг эхлүүлсэн 
  • Лавлагаа шатлалын зургаан эмнэлэгт орчин үеийн сонсгол судлалын кабинетийг байгуулах 
  • Эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг ажлууд үе шаттай хийгдлээ. 
Төслийн хүрээнд бид Улаанбаатар хотын хүүхэд насанд хүрэгчдийн суурь судалгааг бий болголоо. 1992 оноос хойш энэ хэмжээний суурь, судалгаа хийгдээгүй байсан. 

Төсөлд 100 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд БНСУ-ын Сөүлийн ИС, Халлим ИС-ийн багш, профессорууд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байсан бол Монгол Улсаас ЭМЯ, Стандарт хэмжил зүйн үндэсний төв, МУБИС, АШУҮИС-ийн эрдэмтэд оролцож, өнөөдөр бид ийнхүү үр дүнгээ хэлэлцэж байна." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

Raphael international ОУ-ын байгууллагын Гүйцэтгэх захирал У Жон Хуа: 

Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх, шинжилгээ, оношилгооны орчныг сайжруулах төслийн хаалтын тайлан хурал болж байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын дунд сургуулийн сурагчид болон насанд хүрэгчдийн дунд сонсгол бууралтыг илрүүлэх, оношлох ажлыг хийсэн. Мөн лавлагаа шатлалын гурван эмнэлэг, дүүргийн гурван эмнэлгийн кабинетийг байгуулсан. Мөн шинжилгээний аппаратан дээр ажиллах эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Энэ төсөл анх 2012 онд ЭХЭМҮТ-д нярайн скрийнийнг хийж эхэлж байсан. Төслийн анх эхлүүлсэн У Синг Ха докторыг бид өнөөдөр маш их дурсаж, эхлүүлсэн ажлыг нь хүндэтгэж байна. Өнөөдөр бидний эхлүүлсэн ажил үр дүнгээ өгч, олон иргэдэд тус хүргэж байгаад баяртай байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666562
0 эможи

keyboard_arrow_up