Ирэх даваа гарагаас бага ангийнхан танхимаар хичээллэнэ

2025 оны 12 сарын 03

Arslan.mn

Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан энэ даваа гарагаас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэлсэн. Тэд энэ долоо хоногт зайнаас хичээлдээ суугаад ирэх даваа гараг буюу 12 дугаар сарын 8-наас хичээл нь танхимаар орох аж. 

Харин  6-9 дүгээр ангийнхан 2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ныг дуустал цахимаар хичээллэнэ.

Сурагчдын өвлийн амралт арванхоёрдугаар сарын 15-наас эхэлнэ. 2025-2026 оны хичээлийн жилд I-V анги 34 долоо хоног, VI-IX анги 35 долоо хоног, X-XII анги 36 долоо хоног тус тус хичээллэнэ. 

Бага анги: 2025 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2026 оны нэгдүгээр сарын 23
Дунд анги: 2025 оны арванхоёрдугаар сарын 22-ноос 2026 оны нэгдүгээр сарын 23
Ахлах анги: 2025 оны арванхоёрдугаар сарын 22-ноос 2026 оны нэгдүгээр сарын 16-ныг дуустал амарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
666560
1 эможи

keyboard_arrow_up