ЦЕГ-ын дарга Ж.Болд тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Интерполын Ерөнхий Ассамблейд оролцлоо
2025 оны 11 сарын 28

Интерполын Ерөнхий ассамблейн 93 дугаар чуулганд Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд, Интерполын Үндэсний төв товчооны Ажлын албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Баясгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү чуулга уулзалтад хошууч генерал Ж.Болд Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Валдеси Үркиза, Интерполын Ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон Филипп Лука, Ази тивийг хариуцсан Дэд ерөнхийлөгч Ван Ён, Япон Улсын Цагдаагийн ерөнхий газрын даргын Ажлын албаны Олон улсын харилцааны газрын дарга хатагтай Казуми Огосавара нартай хоёр талт уулзалтуудыг хийж цагдаагийн байгууллагын шинэчлэл болон өдөр тутмын үйл ажиллагаанд инновац, технологийн ололтыг нэвтрүүлэх чиглэлээр туршлага солилцож, хамтын ажиллагааг эрчимжүүлж хамтран ажиллахаар тохиролцон амжилттайгаар оролцлоо.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
666510
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
