Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, тагнаж чагнасан хоёр гэмт хэргээр шалгаж эхэлжээ
2025 оны 11 сарын 25

Эхнэрээ хүчирхийлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Эрдэнэсүхэд холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг хэлэлцэж, шүүхээс прокурорын саналыг хүлээн авч нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан.
Б.Эрдэнэсүхийг зорчих эрхийг хязгаарлахаас хоёр хүртэл жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татсан юм.
Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, тагнаж чагнасан хоёр гэмт хэргийг нэгтгэж, Эрүүгийн цагдаагийн албанд шалгаж эхэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
666464
1 эможи
Зочин
2025-11-25 15:43
Гадныхан монголыг хөгжүүлэхийг хүсэхгүй. Бурхан таны дотор буй
Зочин
2025-11-25 15:42
Гуйлгачинд туслах буян. Сохрын газар сохор
Зочин
2025-11-25 15:38
Сошиалаар дүүрэн тархи нь гэмтэж шоронжсон хүмүүс дөрвөн мөрт, бурханы сургаалыг нийтлэж
Зочин
2025-11-25 14:52
Хэн мэдлээ. Эмэгтэй хүнээс ч болж хэрүүл гардаг. Эмс бүгд зөв байдаггүй. Дэндүү санаа муутай эм нөхрөө хорлодог. Гэрийн ажил хийдэггүй залхуу, хог новшиндоо дарагдчихсан, нөхөр нь шаардлага тавихад дарамталж байна гэдэг. Өөрөө өдөж дургүйг нь хүргэчихээд, эр хүн ганц түлхсний төлөө байнга зоддог гэж гүтгэдэг. Үгийн муухайгаар доромжлоод байхаар нөхөр нь хариу үг хэлэхээр, видео болгоод хураачихдаг. Би чамайг юу ч гүй үлдээнэ. Олны шившиг болгоно гэдэг муу санаатай эхнэр байдаг юм. Тийм биш бол тэр эмэгтэйн зөв.
Зочин
2025-11-25 14:44
Хөрөнгийг нь өгчихгүй учир маргаад байгаа юм биш үү.
Зочин
2025-11-25 14:43
Үнэхээр тийм үү
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
