ЭМЯ: Томуу, томуу төст өвчний үүсгэгчийн 10.4 хувийг мутацлагдсан вирус эзэлж байна

2025 оны 11 сарын 25

Arslan.mn

Томуугийн нөхцөл байдлын талаар ЭМЯ хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Зургаа, долоодугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 7-8 удаагийн мутацид орсон вирус ханиад томуугийн энэ үед орж ирж байна. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд алаг цоог түвшинд байна. 10 мянган хүн тутмын 57-58 хүн эрсдэлтэйгээр үнэлэгдэж байна. Нийт өвчлөгсдийн 81 хувийг 15 хүртэлх бага насны хүүхдүүд эзэлж байна.

Мөн томуу, томуу төст өвчний үүсгэгчийн хувьд 60.5 хувийг H3N2, 10.4 хувийг мутацлагдсан вирус эзэлж байна. H3N2 вирус нь Их Британи, АНУ, Канад, Япон зэрэг улсад илүү тархалттай байна. Энэ хүрээнд ЭМЯ-аас боловсролын байгууллагуудын улирлын амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх эсвэл цахимд шилжүүлэх саналуудыг гаргаж Боловсролын яаманд танилцуулсан. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад 1134 орыг томуугийн шалтгаант үйлчлүүлэгчдэд зориулан дэлгээд байна. Манай улсын хувьд энэ жил 300 мянган тун вакцин авч 0-5 насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд зэрэг зорилтот бүлгүүдийг вакцинжуулсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зорилтот бүлгийн 95 хувь нь вакцинд хамрагдсан бол үр дүнтэй гэж үздэг. Монгол Улсын хувьд вакцинжуулалт 99 хувьд хүрсэн гэдгийг онцоллоо. Тийм ч учраас шинэ хувилбартай вирусын тохиолдол эмнэл зүйн хувьд бага хүндрэлтэй, эндэгдэл багатайг байгаа” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666461
0 эможи

keyboard_arrow_up