Б.Эрдэнэсүхийн хүү: Аавгүй айлын хүүхдүүдийг харж атаархаж, аз жаргалтай айлуудыг харж шөнө болгон уйлдаг байсан

2025 оны 11 сарын 24

Arslan.mn

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хүү нь цахим хуудаснаа зарим зүйлийн талаар мэдээлэл нийтэлжээ.

Тэрээр "Надад хүүхэд нас гэж байгаагүй. Насандаа ганц удаа хэрүүл маргаан, хүчирхийлэлгүй, гэр бүлээрээ баяр тэмдэглэж байгаагүй. Ээжийгээ өмөөрч цагдаа дуудах болгонд маргааш нь ял нь эргээд над дээр ирдэг. Гэртээ харих дургүй. Гэрт аав ирэхэд хоолой зангирч, бие хөдлөхөө байдаг байсан.

Том болоод эцгийгээ дийлдэг болоод ирэхэд, хамт байхгүй үед үргэлж ээжийг нууцаар зодож тамлаж, яргалдаг. Хутга, алх, сэрээ барьж дайрдаг байсныг чинь саяхан мэдлээ. Хүүдээ атаархаж хорсож, өшөөгөө авдаг ийм хогийн эцэг байснаас байгаагүй нь дээр шүү дээ. Би хүүхэд байхаасаа өөрийг чинь харж, жигшиж өссөн. Ухаан орсон цагаасаа ганц хүнээс айж, ийм эцэгтэйдээ харамсаж явдаг байсан шүү. Аавгүй айлын хүүхдүүдийг харж атаархаж, аз жаргалтай айлуудыг харж шөнө болгон уйлдаг байсан. Амьдрал иймээрээ үргэлжилнэ. Нэг л өдөр тэвчээр алдарч амиа хорлоно гэж өөртөө найдаж өдөр хоногийг өнгөрүүлж амьдарчээ.

Надад мөрөөдөл байсан. Надад мөрөөдөл хобби дуртай зүйл байсан. Бүхнийг нурааж дэвсэлсэн хүн нь та. Үйлийн үр өөр дээр чинь эргээд очих болтугай" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666436
1 эможи

Зочин
2025-11-24 14:57
Одоо эр хүн шиг уужуу ухаантай сайхан амьдар аа хүү минь .зөндөө сайхаэ ирээдүй хүлэээ бгаа .муугаа аа сайн хүн нь олоон
Зочин
2025-11-24 14:55
Эвийдээ
Зочин
2025-11-24 13:58
иЙМ ЖИГШҮҮРТ ХҮНИЙГ ЯАГААД ГАРГАЖ БАЙГАА ЮМ БЭ. шОРОНД ХАТААГААЧ ЭЭ. бҮҮР БОЛДОГГҮЙ ЮМАА ГЭХЭД ТЭР уГАЛЗЦЭЦЭГ ГЭДЭГ МАРЗАН АВГАЙТАЙ ХАМТ ШОРОНД ХИЙ.
Зочин
2025-11-24 12:53
Харваас хүйтэн царайтай муу лалар новш юм . Ийм хөгийн юм яахаараа ИХТ бдг юм арайч дээ
keyboard_arrow_up