БАЯРТ МЭДЭЭ: Т.Баянжаргал “ДЭЛХИЙН АВАРГА“ боллоо

2025 оны 11 сарын 24

Arslan.mn

Испанийн Санта Сусана хотод болсон Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний "Тусгай хэрэгцээт" ангиллын бикини төрөлд Т.Баянжаргал түрүүлж, алтан медаль хүртлээ.

Түүний хувьд уг спортоор хичээллээд хоёр жил гаруй болсон бөгөөд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний шилдэг аравт шалгарч, улсын аварга шалгаруулах тэмцээнд тусгай хэрэгцээт ангиллын бикини төрөлд манлайлсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666435
0 эможи

keyboard_arrow_up