НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хүчирхийлэлд 22 жил өртсөн эхнэр О.Нарангарав өнөөдөр мэдээлэл хийнэ

2025 оны 11 сарын 24

Arslan.mn

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар түүний эхнэр О.Нарангарав шүгэл үлээсэн юм. 

ХЭҮК-ийн байгууллагад хохирогчийн ээж гомдол гаргаснаар Гэр бүл, хамгаалалтын нэгжийнхэн ажиллаж, хохирогчийг хамгаалалтад аваад байсан билээ. Тэгвэл өнөөдөр О.Нарангарав 12:00 цагаас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ.  

Эргэн сануулахад, түүний хүчирхийллийн хэргийн талаар хадам аав нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гомдол өгч байсан билээ. Улмаар түүнд холбогдох хэргийг ХУД-ийн цагдаагийн газрын 1-р хэлтэст шалгах ажиллагаа явуулж энэ сарын 09-ний өдөр яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн нөхцөл байдалтай буйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Түүний эхнэр О.Нарангарав сүүлийн 22 жилийн турш ямар ч шалтгаангүйгээр нөхөртөө зодуулж байсан тухайгаа дурдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666431
0 эможи

keyboard_arrow_up