ШУУРХАЙ: Нийгмийн даатгалын санд 2,2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлжээ

2025 оны 11 сарын 18

Arslan.mn
Монгол Улсын Засгийн газраас улсын төсөвт хэмнэлт хийхээс гадна хулгай, луйвартай тэмцэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах талаар зарчмын шийдвэр гаргаж, энэ асуудлын хүрээнд улсын төсвийн зарцуулалтанд тавих хяналтыг чангатгахыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад үүрэг болгосон.

Дээрх шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллагаас нийгмийн даатгал, татварын байгууллагын албан тушаалтнуудтай холбоотой хэд хэдэн томоохон хэргүүдийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ.

Тэгвэл, Дээрх хэргүүдийн шалгалтын ажиллагаа дуусаагүй байхад дахин нийгмийн даатгалын санд 2,2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.

Тодруулбал Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын газрын албан тушаалтан нь иргэдээс авилга авч, "хүнд, хортой нөхцөлд ажиллаж байсан" мэтээр хуурамч материал бүрдүүлж, 50 орчим иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоосон ба тухайн иргэд улсаас 2,2 тэрбум төгрөгийн тэтгэврийг хууль бусаар авч, нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол учруулсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666397
1 эможи

Зочин
2025-11-18 21:30
илрүүллээ л гэх юм ямар шийтгэл гогдуулж яаж хулгай хийж баяжсан хөрөнгий нь хурааж улсын орлого болгож байна даа манай улсын хууль шүүх гэж хүүхдийн тоглоом шиг юм байхийн
Gg
2025-11-18 20:55
Muu buzar hulgaichiig buud
Gng
2025-11-18 20:37
Үнэн мөнийг нь олоогүй байж яагаад ийм зүйл бичдэг байна аа, мэдээллээ нягтлан шалгах хэрэгтэй дээ
keyboard_arrow_up