Б.Дашпүрэв: Уужуу хандъя. Банкаа дүүргэлээ гээд амьдрал сайхан болохгүй. Шатахууны хангалттай нөөц бий

2025 оны 11 сарын 18

Arslan.mn

Өнгөрсөн аравдугаар сард АИ-92 шатахууны хомсдол үүсч сарын сүүлээр хэвийн байдалдаа ороод байсан. Тэгвэл өчигдөр /2025.11.17/ оройноос эхлэн шатахуун олдохгүй, ШТС-д дугаарласан байдалтай байна гэх мэдээллийг иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. Уг асуудлаар АМГТГ болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд АИ92 шатахууны сарын хэрэглээ 60-аас 65 мянган тонн. Энэ сарын 17-ны өдрийн байдлаар 45 мянган шатахуун орж ирсэн байна. Тэгэхээр одоогийн байдлаар хангалттай хэмжээний шатахууны нөөц байна.  Шатахууны хангамж сайжирч байгаа. Үнэ НЭМЭГДЭХГҮЙ, нийлүүлэлт хэвийн байна гэв.

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлэхдээ, " Хэрэглээтэй холбоотойгоор агуулахын нөөц багассан. Энэ нөөцөө бүрдүүлэх хуваарилалт хийхэд тодорхой хугацаа шаардлагатай. Тиймээс эхлээд Улаанбаатар хотынхоо нөөцийг жигдрүүлээд дараа нь орон нутгийнхаа нөөцийг бүрдүүлэхэд анхаарна. Нэгэнт доголдчихсон асуудлыг буцааж хэвийн байдалд нь оруулахад тодорхой хугацаа шаардлагатай байдаг. Банк дүүрэн байлаа гээд амьдрал сайхан болохгүй. Нөөц хангалттай бий. Уужуу хандъя" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666388
0 эможи

Варане
2025-11-19 09:53
Овоо тэнэг гар уу.
Сор
2025-11-18 18:56
Хөрш Хятад нөхдөө дууриаж байгаа юм бна л даа
Зочин
2025-11-18 14:27
цэцэн цэлмэг юм яриад хуцаад байх юм зүгээр л ажлаа хий зохицуулалтаа та нар хийж чадахгүй болохоор л ийм юм болоод байна тэр агуулахаа амралтын өдөр ажиллуул бүх юм МАНгарууд та нараас болоод байна үгүй зайл
keyboard_arrow_up