Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ

2025 оны 11 сарын 13

Arslan.mn

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -8…-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус дулаан, бусад нутгаар +2…-3 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -10…-12 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

Багануур орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

Тэрэлж орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө –3..-5 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666305
0 эможи

keyboard_arrow_up