Э.АНХБАЯР: Хоёрдугаар эмнэлэг тэргүүлэх өвчлөлд багтдаг “чихрийн шижин“-г эмчлэх төвтэй болж, цогц үйлчилгээ үзүүлж эхэллээ

2025 оны 11 сарын 12

Arslan.mn

Жил бүр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг зорилтот уриатай тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл Улсын Хоёрдугаар төв эмнэлэг энэ өдрөөр "Диабитийн төв"-ийг байгуулан өнөөдөр нээлтээ хийлээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, дэд захирал Д.Цогт-Очир, Бөөр, дотоод шүүрлийн эмч Б.Банзрагч болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцлоо. 

Arslan.mn

Үйл ажиллагааг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлсэн үгэндээ "Монгол Улсын тэргүүлэх өвчний тавдугаарт чихрийн шижин, үүнээс гаралтай өвчнүүд багтдаг. Тэгвэл энэ өвчнийг эмчлэх зорилгоор Хоёрдугаар эмнэлэг Диабитийн төвтэй боллоо. Энэ төв нээгдсэнээр иргэд цогц үйлчилгээг авахаас гадна бусад нэгжүүдэд зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулах зэрэг маш олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой болж байна. Цаашид тус төвийг Үндэсний төв болгох зорилготой ажиллахад ЭМЯ-аас бүх талаар нь дэмжиж ажиллана" гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Arslan.mn

УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр: 

Чихрийн шижинтэй тэмцэх ОУ-ын нийгэмлэгийн хамгийн сүүлийн үеийн тооцоогоор дэлхийн хэмжээнд чихрийн шижин өвчинтэй 382 сая хүн амьдарч байгаа ба 2035 он гэхэд 592 саяд хүрч дэлхий 10 хүн тутмын нэг нь энэ өвчинд өртөнө гэсэн үзүүлэлт байгаа ажээ.

Манай улсын хүн амын дунд ХБӨ-ний тархалт буурахгүй, цусны даралт ихсэлт 27.5%, цусан дахь сахарын өөрчлөлт 8.6%, илүүдэл жин, таргалалт 54.5%-тай байна. 

Тиймээс Хоёрдугаар эмнэлэг нь чихрийн шижинтэй өвчтөнд цогц үйлчилгээг үзүүлэх төвийг байгуулан, үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Жишээлбэл диабиттай иргэд илүүдэл жинтэй байх нь түгээмэл. Тэгвэл илүүдэл жинтэй иргэдэд ходоодны эзэлхүүн багасгах мэс засал хийж, тураах, чихрийн шижинг эдгээх мэс заслыг хийнэ. Диабиттай иргэдэд захын болон төвийн судасны хүндрэл их үүсдэг. Үүнийг ангиографийн аппаратаар эмчлэх, хамгийн чухал эмчилгээний нэг болох хоолны зөв зохистой хэрэглээг нэвтрүүлэх үүднээс хоол зүйч ажиллахаас гадна хэвтэн эмчлүүлж буй иргэдэд тохирсон хоолоор үйлчилнэ. 

Arslan.mn

Чихрийн шижин өвчин нийт халдварт бус өвчний дотор 0.84 хувийг эзэлж, 10000 хүн амд 58.3 байгаа нь өмнөх оноос 8.4-өөр нэмэгджээ. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 10000 хүн амд 56.4, эмэгтэйчүүд 10000 хүн амд 60.1 байна. Чихрийн шижин өвчнөөс урьдилан сэргийлэх болон туссан үед хоолны дэглэмийг сайн барихыг зөвлөж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666304
1 эможи

Ичинхорлоо
2025-11-12 20:04
Сайн байна баяр хүргэе.
Балдан
2025-11-12 20:04
Ичинхорлоо
Enkhtuya Ochir
2025-11-12 19:48
Ийм эмнэлэг нээгдсэнд үнэхээр баярлалаа хэвтэн эмчилүүлж болох уу яаж үзүүлэх бэ 16 настай сахартай охинтойгоо үзүүлж хэвтмээр байна
А.Цэцгээ
2025-11-12 18:14
Би олон жил сарын өвчтэй шанлаж бгаа танай эмнэлэг ийм төвтэй болсонд баярлаж бна хөдөөний хүн яаж үзүүлэх вэ.эмнэлэгт хэвтмээр бна
Иргэг
2025-11-12 18:09
Ийм эмнэлэг хэрэгтэй байсан юи.Ганц 2 эмнэлэг эмч байгаа ч үнэ нь тэнгэрт хадсан хүндрэлтэй байдаг үниын мэдээлэл хэрэгтэй
keyboard_arrow_up