Цагдаагийн алба хаагч шатаж буй гэрээс бага насны 2 хүүхдийн амийг аварчээ

2025 оны 11 сарын 12

Arslan.mn

2025 оны 11-р сарын 05-ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт айлын гэр галд өртсөн хэрэг гарчээ.

Тус хорооны цагдаагийн хэсгийн байцаагч залуу уг айлыг хармагц түргэн шуурхай очиж, шатаж буй гэрт байсан 3-13 настай хоёр хүүхдийг галын голомтоос гарган амь насыг нь авран хамгаалжээ.

Мөн иргэдтэй хамтран галыг тархахаас өмнө унтрааж, онцгой байдлын алба хаагчдад хүлээлгэн өгсөн байна. Ингэж түргэн шуурхай шийдвэр, эр зориг гаргасан цагдаагийн алба хаагчийн бэлэн байдал, үнэнч хандлага иргэдийн талархлыг хүлээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666297
1 эможи

keyboard_arrow_up