Нийслэлийн иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цахимаар илгээх боломжтой болжээ

2025 оны 11 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цахимаар илгээх боломжтой болжээ.

Энэ тухай Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албанаас "Иргэд эзэмшиж байгаа газраа өмчлөх хүсэлтээ илгээхдээ Egazar.gov.mn цахим системийн иргэн гэсэн хэсгийг сонгож, ДАН хайлтын системээр нэвтэрнэ. Үүний дараа үйлчилгээ цэсний Газрын хүсэлт илгээх сонголт руу орж, иргэний нэр дээр бүртгэлтэй нэгж талбаруудаас сонгоно. Эзэмшиж буй газраа өмчлөх сонголтыг хийж, шаардлагатай мэдээллийг бөглөн илгээснээр харьяа, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд илгээгдэнэ" хэмээн зааврыг танилцуулав.

Харин гаргасан хүсэлтийн хариуг Egazar.gov.mn цахим системийн Хүсэлтийн жагсаалт хэсгээс харах боломжтой байна.

2003-2025 оныг хүртэл 22 жилийн хугацаанд нийслэлийн хотын есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийт 213,209 иргэнд 11,375.8 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчлүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666283
0 эможи

keyboard_arrow_up