ШУУРХАЙ: Э.Нандин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, ЦАГДАН ХОРЬЖЭЭ

2025 оны 11 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас 16 настай охины амь насыг хохироосон Ц.Д нарт холбогдох хэргийн талаар тодрууллаа. 

Тэрбээр "Хоёр эмэгтэйн амь насыг хохироосон хэргийн талаар прокурорын байгууллагаас өмнө нь мэдээлж байсан. Прокурор Э.Н, Э.Г нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэв.

Шүүхээс үзэхдээ, яллагдагч Э.Г, Э.Н нар нь хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан цагдан хорих үндэслэл байгаа нь прокуророос танилцуулсан баримтаар нотлогдож байна гэж үзсэн байна.

Эргэн сануулахад, Өнгөрсөн 2024 оны зургаадугаар сарын 21-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 20 настай эрэгтэй Д гэгч нь 16 настай охины амь насыг хохироосон хэрэг гарсан байдаг. Тухайн этгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цахилгааны уртасгагч утсаар хохирогчийн хоолойг боож амь насыг нь хохироосон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
666278
1 эможи

Батбаяр
2025-11-11 13:05
Сүүлийн үеийн залуусын суурь хүмүүжил үнэхээр муудсан байна. Энэ мэдээж эцэг эх асран хүмүүжүүлэгч нартаа холбоотой гэдэг нь тодорхой шүү дээ.
keyboard_arrow_up