Машинаа асаалттай орхиж, хулгайд алдсан хэрэг бүртгэгджээ

2025 оны 11 сарын 11

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг он гарснаас хойш 201 тохиолдол бүртгэгджээ. 

Тухайлбал, 2025.11.09-ний өдөр цагдаагийн байгууллагад “Автомашин алга болсон” гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б” Hyundai Sonata маркийн тээврийн хэрэгслээ халаахаар асаалттай орхиж, хулгайд алджээ.

Иймд хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар асаалттай эзэнгүй орхихгүй байх, дохиолол хамгаалалтын систем байршуулах болон хяналтын камертай газар автомашинаа байрлуулж өөрийн эд хөрөнгөө хулгайд алдахаас сэргийлэх шаардлагатай байгааг анхааруулав.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666277
0 эможи

keyboard_arrow_up