Цонх цантсаныг арилгах үед араас нь мөргөж автобусны туслах жолооч амиа алджээ
2025 оны 11 сарын 10

Автобусны жолооч цонхны цангаа арилгахаар буух үед нь араас нь автобус мөргөж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт УБ-аас Баян-Өлгий аймаг руу зорчиж явсан орон нутгийн зорчигч тээврийн автобус цас орсны улмаас цонх нь цантаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул зогсчээ. Улмаар тус автобусны туслах жолооч бууж, цонхны цанг арилгаж байх үед араас нь УБ-аас Ховд аймаг руу явж байсан орон нутгийн зорчигч тээврийн автобус мөргөж, тухайн жолооч амиа алджээ.
Иймд жолооч иргэд та бүхнийг аюулгүй байдлаа хангаж, хурдаа тохируулж, аюулгүй байдлаа хангаж зорчихыг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
666258
1 эможи
техн
2025-11-10 20:33
Яагаад бүрэн бус техникээр холын замд хүн тээвэрлэж явсан бэ? Цонхны цанг жолооч нь бууж арилгадаг автобус дэлхийд байхгүй. Эсвэл нөгөө ашиглалтаас хасагдсан ногоон автобуснуудын нэг байсан байж болох юм. Цантсан цонхыг туслах жолооч бууж арилгадаг технологи зөвхөн монголд.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
