ШУУРХАЙ: Дуулиант хэргийн эзэд Э.Тэмүүлэн, Л. Алтан-Очир, Б.Амарсайхан нарт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдүүлэхээр прокурорт хүргүүлжээ

2025 оны 11 сарын 07

Arslan.mn

Э.Тэмүүлэн,  Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарыг мансууруулах бодис болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байсан.

Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, мансуурсан үедээ бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх Э.Тэмүүлэн, Л. Алтан-Очир, Б.Амарсайхан нарт ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдүүлэхээр прокурорт хүргүүлжээ.

Харин одоогийн байдлаар тэдэнд  ямар зүйл ангиар яллагдагчаар татах нь тодорхойгүй байна.

Хэргийг эргэн сануулахад, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.Саяннямбуугийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан. Хэрэг гарангууд дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын хүсэлтийг хэлэлцээд Эрдэнэбатын Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих арга хэмжээг долдугаар сарын 23-нд авсан юм. Харин Б.Амарсайхан хэрэг гарсан өдрийн маргааш гадаад руу зугтаж, есдүгээр сарын сүүлээр Тайландаас баривчилж авчирсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666246
1 эможи

иргэн
2025-11-08 10:44
Эцэг эхийнхээ буруу зөрүү замаар олсон мөнгөөр гадаадын том том сургуульд хальт мульт сураад өөрийгөө өндөр боловсрол эзэмшчихлээ гэж андуурах хэрэггүй ээ залуусаа. Эхлээд хүн болчих. Ямар хүн болохыг чинь аав ээж чинь амь амьдралаараа бодитой харуулаад тархинд чинь суулгачихна. Алим модноосоо хол унадаггүй ээ гэж. Эцэг эхчүүд бидний толь үр хүүхдүүд нь тусгал нь.
найруулгатай хэрэг
2025-11-08 04:15
МӨНГӨТЭЙ аав нар нэг оролцогчийн аавыг ЦЕГ ын дарга болгож чадлаа. ТЭД хэргийг хэрэгсэхгүй болгож чадна.
keyboard_arrow_up