Албан тушаалаа урвуулан ашигласан гэх Б.Пүрэвдорж танхимдаа байгаа НҮҮРСЧДЭД БИШ албан хаагчдад эр бяраа гаргав

2025 оны 11 сарын 07

Arslan.mn

Парламентад үеийн үед  поп нөхөд олноороо орж ирдэг гэдгээр шүүмжлэлт өртөж ирсэн. Энэ жишгийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж өөрийн биеэр харуулж сууна.

Тухайлбал, Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар 2026 оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр  УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж танхимаа удирдаж байгаа хүний хувьд бүдүүлэг, ёсзүйгүй үйлдэл гаргасан нь олны шүүмжлэлийг дагуулж буй.

Учир нь ажил үүргийнхээ дагуу мэдээлэл өгөхөөр ирсэн албан хаагчийг "нүүрсний хэрэг"-т нэр нь холбогдоод байсан гэх шалтгааны улмаас чуулганы танхимаас хөөлөө.

Энд бид "ЭТТ" ХК-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбууг өмөөрөх гэсэнгүй. Ямартай ч түүний хувьд  нүүрсний хэргээр  шалгагдаж байсан гэх мэдээлэл байгаа боловч ЯЛ АВСАН гэх мэдээлэл олдсонгүй. 

Гэтэл шүүхээс ял шийтгүүлсэн, Үндсэн хууль зөрчсөн, ёс зүйгүй дураараа дургидаг нөхөд УИХ-ын чуулганы танхимд хууль тогтоож суугаа. Гэтэл жинхэнэ нүүрсчид нь танхимдаа сууж байхад Б.Пүрэвдорж эр бяраа НҮҮРСЧДЭД БИШ албан хаагчдад  гаргав.

УИХ-ын чуулганы танхимд алх барьсан нөхөд дураараа дургихыг харж дуусахгүй нь бололтой. Дэд дарга Х.Булгантуяа нь УИХ-ын  дарга болох хүсэл сонирхолдоо автаад хуулийг гууль болгож аашилсан. Түүнийг Үндсэн хууль зөрчсөн гэдгийг нь Цэц дүгнэчихсэн. Гэвч гишүүнээр нь үлдээчих гэсэн нөхдүүд хуулийг өөрсдийнхөөрөө тайлбарлаад чичирч байгаа.

Харин Б.Пүрэвдорж нь ийнхүү индэр, алх, микрофон ашиглаж дураараа загнаж сууна.

Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй. 

Албан тушаалаа урвуулан ашигласан гэх Б.Пүрэвдорж гэж ХЭН БЭ?

Б.Пүрэвдорж хувьд албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгагдаад удаж буй. Засгийн газраас олон тусгай сангийн үйл ажиллагааг ил болгохоос өмнө Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий хүний  ААН "Мал хамгаалах сан"-аас мөнгө авчхаад төлөхгүй “мурьсан” гэсэн мэдээлэл цацагдсаныг хүмүүс санаж буй нь лавтай. 

Тодруулбал, Засгийн газраас “Өвөл, хаврыг өнтэй давъя” аян зохион байгуулахад Б.Пүрэвдорж мэдээлэлд ойр эрх мэдлээ ашиглан Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр “Жинст транс” ХХК их хэмжээний зээл авахад нөлөөлсөн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаад нэлээд удаж буй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий хүн болох төрсөн эгчийнх нь нөхөр А.Цогт-Очирын үүсгэн байгуулсан “Жинст транс” ХХК-ийнхан тус сангаас 1.3 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан байдаг. Барилга угсралт, хуурай замаар ачаа тээвэрлэх, фитнес клуб, тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг эл компани мөнгөө хугацаанд нь эргүүлэн төлөөгүй гэж байв. Бас “Баруун монгол интернэйшнл” гэх компаниараа дамжуулж махны үйлдвэр барихаар Орон нутгийн хөгжлийн сангаас 350 сая төгрөгийн зээл аваад төлөөгүй гэдэг. 

Энэ хэргээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас нүүрс тээвэрлэдэг, БНХАУ-ын 306 иргэнд виз олгохдоо холбогдох хууль тогтоомж зөрчиж, энгийн тарифаар буюу нэг хүнээс 126 000 төгрөг хураах хууль бус үүргийг ИХШХЕГ-ын дарга байхдаа Б.Пүрэвдорж ажилтнууддаа өгсөн. Үүнээс нь болж 2013 оны арваннэгдүгээр сараас 2014 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд улсын төсөвт орох ёстой байсан 38.5 сая төгрөг ороогүй. Мөн БНХАУ-ын таван иргэнд яаралтай горимоор буюу нэг хүнээс 504 000 төгрөг хураах ёстой байхад энгийн тариф болох 252 000 төгрөг авч виз олгуулсан, дээрх хоёр үйлдлийнх нь улмаас улсын төсөвт 40 саяын хохирол учирсан гэх үндэслэлээр шалгаж буй. 

2021 онд түүнийг эдгээр үйлдэлд холбогдуулан яллагдагчаар татаж, тогтоолыг нь танилцуулсан ч өдий хүртэл эцэслэн шийдвэрлэгдсэнгүй.Магадгүй УИХ-ын гишүүний бүрэн эрх гээч халхавч доор орсон учраас мөрдөн шалгах ажиллагаа удааширч буй биз. 

Авлигын дээр дурдсан хэргүүдээс гадна Б.Пүрэвдоржийг ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчилтэй гэхэд хэтийдсэн болохгүй биз. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666235
0 эможи

Зочин
2025-11-07 21:28
новшнууд
Б.Пүрэвдорж

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up