СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдийг гэртээ аваачиж, бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэрэг гарчээ

2025 оны 11 сарын 06

Arslan.mn

Гадаа тоглож байсан хүүхдүүдийг гэртээ аваачиж бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэрэгт цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тодруулбал: "Манай 3 хүүхэд гэрээсээ гараад одоог хүртэл ирэхгүй байна" гэх дуудлага мэдээлэл энэ оны 10 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Насанд хүрээгүй 3 хүүхдийг гэрийнхээ гадаа тоглож байхад нь нэр бүхий сумын иргэн гэртээ аваачиж насанд хүрээгүй эмэгтэй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэрэгт 41 настай иргэн Б-г холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.  

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх зохицуулалттай тул гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
666225
1 эможи

Зочин
2025-11-06 21:45
цаазал
Энхгэрэл
2025-11-06 21:39
Харамсалтай
Иргэн
2025-11-06 12:23
Засаж хөнгөлөх хууль гаргаа
keyboard_arrow_up