“Тугалтай үхэр зарна“ гэх фэйсбүүк зараар 15 сая төгрөгөөр залилуулжээ

2025 оны 11 сарын 05

Arslan.mn

Энэ оны 09 сарын 29-ний өдөр Дорноговь аймагт нэг иргэн “Тугалтай үхэр зарна” гэх фэйсбүүк зарын дагуу холбогдож 26 тооны үхэр худалдаж авахаар нийт 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр ЗАЛИЛУУЛЧИХЛАА гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Сүүлийн үед өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой залилагч этгээдүүдийн арга улам нарийсаж, цахим орчныг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, хохирол учруулах тохиолдол нэмэгдсээр байна.

Тодруулбал залилагч этгээд иргэд рүү хуурамч фэйсбүүк хаягнаас хандан бодит мэт зураг, бичлэг илгээн итгэл үнэмшил төрүүлэн, хөдөө орон нутгаас ачиж явуулна, машин хөдөлсөн, тээврийн зардал, урьдчилгаа шилжүүлээрэй гэх зэргээр иргэдийг залилан мэхэлж байна.

 Иймд иргэн та бүхэн дараах зүйлд анхаараарай

  • Мал, эд хөрөнгө худалдан авахдаа тухайн барааг биечлэн харалгүйгээр урьдчилгаа, мөнгө шилжүүлэхгүй байх.
  • Танихгүй этгээдтэй бэлэн мөнгө болон банкны гүйлгээ хийхээс зайлсхийх
  • Урьдчилгаа, зардал мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666204
0 эможи

keyboard_arrow_up