НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГ Монгол Улсад анх удаа “Цөсний замын соронзон мэс засал” эмчилгээг амжилттай нэвтрүүллээ

2025 оны 11 сарын 05

Arslan.mn

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь түүхт 100 жилийн ойгоо өнгөрсөн сард тэмдэглэсэн. Эмнэлгийн хамт олон 100 жилийн ойгоо угтан олон дэвшилтэт технологи, эмчилгээг нэвтрүүлсэн бөгөөд үүний нэг болох БНХАУ-ын Жиаотонг их сургуулийн харьяа Нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран Монгол Улсад анх удаа “Цөсний замын соронзон мэс засал”-ыг амжилттай нэвтрүүлж, хоёр тохиолдолд мэс засал амжилттай хийлээ.

Arslan.mn

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн “Нэгдүгээр эмнэлэг нь Монгол улсад эмнэлзүйн болон эмнэлзүйн бус олон технологийг амжилттай нэвтрүүлж байна. Үүний нэг бол БНХАУ-ын Жиаотонг их сургуулийн харьяа Нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран цөсний замын соронзон мэс заслыг нэвтрүүллээ. Уг технологийг БНХАУ, Итали, БНСУ зэрэг цөөхөн улс эмчилгээндээ нэвтрүүлсэн бөгөөд манай эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд өнгөрсөн жилээс уг технологийг судлан, мэргэжилтнүүдээ сургаж, өнөөдөр ийнхүү дэлхийн мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн эмчилгээг амжилттай нэвтрүүллээ.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй:

2011 оноос хойш УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон 341 элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийгээд байна. Уг мэс заслын үеэр гардаг нэг хүндрэл нь цөсний зам бөглөрөх хүндрэл байдаг. Олон улсад ч энэ хүндрэл гардаг. Уг хүндрэлийг арилгахын тулд дурангийн болон интервэйншнл аргаар тэлэх мэс засал хийдэг. Өмнө нь дээрх аргууд бүтэлгүйтсэн тохиолдолд эмчилгээ хийгдэх боломжгүйд тооцогддог байсан бол УНТЭ-т нэвтрүүлж буй “Соронзон мэс засал”-ын аргын тусламжтайгаар эмчлэх боломжтой боллоо. Уг мэс заслыг цөсний бөглөрлөөс гадна улаан хоолойн нарийсал, ходоодны залгаасны нарийсал, бүдүүн шулуун гэдэсний нарийслын үед ашиглах боломжтой. Элэг шилжүүлэн суулгуулсан иргэний цөсний зам битүүрсэн тохиолдолд элэг дахин хатуурах, дахин элэг шилжүүлэн суулгах хүртэл хүндрэл гардаг. Уг мэс заслыг нэвтрүүлснээр энэ төрлийн хүндрэл гарахгүй байх боломж бүрдэж байна.

Arslan.mn

БНХАУ-ын Жиаотонг их сургуулийн харьяа Нэгдүгээр төв эмнэлгийн дэд профессор Li Yu:

Өнөөдөр бид УНТЭ-тэй хамтран Монгол Улсад анх удаа соронзон эмчилгээг амжилттай нэвтрүүллээ. Манай эмнэлгийн хувьд энэ төрлийн эмчилгээг улсдаа нэвтрүүлээд багагүй хугацааг өнгөрүүлсэн. Монгол Улсад хийгдэж буй хоёр тохиолдол нь хүндрэл ихтэй байсан хэдий ч эмч, мэргэжилтнүүдтэйгээ хамтран сайн ажиллаж, амжилттай хийж чадлаа. Анх удаа бид гадны улстай хамтран хийж байгаа мэс засал бөгөөд амжилттай болсонд баяртай байна.

Arslan.mn

БНХАУ-ын Жиаотонг их сургуулийн харьяа нэгдсэн эмнэлгийн дэд профессор Yan Xiao Peng:

Энэхүү технологийг бид 20 орчим жил ашиглаж байна. УНТЭ-тэй хамтын ажиллагааг өнгөрсөн оноос эхлүүлсэн бөгөөд бага хугацаанд энэ хүртэл явж, өнөөдөр хоёр тохиолдолд соронзон эмчилгээг хийх мэс заслыг амжилттай хийлээ. Уг технологийг хамгийн анх манай сургуулийн профессор Lv Yi санаачлан, эмчилгээнд нэвтрүүлж байсан бол өнөөдөр ийнхүү монгол улсад нэвтэрч байгаад баяртай байна. Олон өвчтөнд тусаа өгнө гэж итгэж байна.

Уг технологи нь нээлттэй мэс засал хийлгэх шаардлагатай өвчтөнд бага хүрцээр, хөнөөл багатайгаар ажилбар хийгддэг юм. Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгтээ найдаж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666199
1 эможи

DR. ADITY
2025-11-05 10:24
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up